34 үр дүн
Цэгмидийн Намсрайжав
Цэгмидийн Намсрайжав (1927 оны 6-р сарын 15-нд Архангай аймгийн Тариат сумын нутаг Дархан-Уул гэдэг газар төрсөн- 1987 оны 7-р сарын 23-нд нас барсан) Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хөгжмийн зохиолч.

Юмжаагийн Цэдэнбал
Эрх баригч нам, төр, засгийн газрын тэргүүнээр бараг хагас зуун жил ажилласан Монголын төрийн зүтгэлтэн 1933-1938 онд Эрхүү хотын санхүү-эдийн засгийн дээд сургууль төгсөж ирээд Ю.Цэдэнбал нам, төрийн дээд албанд 44 жил хүчин зүтгэжээ.

Бямбын Ринчен
XX зууны Монголын гарамгай сэхээтэн, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн, зохиолч, дуун хөрвүүлэгч Академич Б.Ринчен монгол хэл аялгуу, түүх соёл, утга зохиол, ардын билиг хэмээх аман зохиол, угсаатны зүй, бөө судлал, нэр томьёо зэрэг монголын судлалын бараг бүх салбараар эрдэм шинжилгээний ганц сэдэвт бүтээл, ном, товхимол, өгүүлэл, тэмдэглэл хэдэн зууг монгол, франц, англи, орос, герман, польш, мажар, ч

Шагдаржавын Нацагдорж
Монгол Ардын Республикийн түүхч, академич, Шинжлэх Ухааны Академийн Түүхийн Хүрээлэнгийн захирал. Монголын шинжлэх ухааны түүх, Чингис хааны намтар, Сүхбаатарын намтрын судалгаанд чухал хувь нэмэр оруулсан.

Балдуугийн Шарав
Монголын орчин цагийн дүрслэх урлагийн үндэслэгч, уран зураач, Богд хааны ордны сүүлчийн «хааны зураач». «Марзан» (шоолонтой) хоч нэртэйгээр алдаршсан.

Жамсрангийн Цэвээн
ХХ зууны эхэн үеийн Монголын нийгэм, улс төр, шинжлэх ухааны зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн судлаач Өвөг эцэг Гэндэн, эцэг Жамсран зайсан тушаалтай Буриадын Шарайд овгийн хүмүүс.

Ренчиний Чойном
Р.Чойном Монгол Улсын Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны 2-р сарын 10-ны өдөр эцэг Ренчиний 31-ний, эх Рэгзэний 26-ны жил дээр төржээ. Эцэг нь 1943 онд Чойномыг 7 настай байхад сүрьеэ өвчнөөр нас барсан байна.

Дашдоржийн Нацагдорж
Боржигон овогт Дашдоржийн Нацагдорж (1906 - 1937 он) Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч байв. Д.Нацагдорж 1906 оны 11 сарын 17-нд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайж Дашдоржийн гэрт төржээ.

Цэндийн Дамдинсүрэн
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Ардын уран зохиолч, Төрийн 3 удаагийн шагналт, ШУА-ын жинхэнэ гишүүн, эрдэмтэн зохиолч, орчуулагч Цэндийн Дамдинсүрэн 1908 онд Сэцэн хан аймгийн Матад уулын хошуу одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт төржээ.

Хорлоогийн Чойбалсан
Монгол Төрийн нэрт зүтгэлтэн Маршал /1936/ Хошой баатар /1941, 1945/, Зууны түүхэн хүн, улсын мэргэн /1895-1952/ Хорлоогийн Чойбалсан (Жинхэнэ нэр нь Жамцын Дугар) 1895 оны хоёрдугаар сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуунд мэндэлсэн. 1930-аад оны ороо бусгаа үеэс нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байлаа.
