ZAMNAL
БүртгүүлэхНэвтрэхНамтар үүсгэх
Намтар

Дурсамжийг хойч үедээ өвлүүлэх дижитал орон зай

Амьдралын түүх, зураг, нандин дурсамжийг нэг дор цуглуулж, гэр бүлтэйгээ хуваалцаарай.

Үйлчилгээ

  • Намтар хайх
  • Намтар үүсгэх
  • Хөрөг зураг сэргээх
  • Эмгэнэлийн зураг

Тусламж

  • Тусламжийн төв
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын бодлого

© 2026 zamnal.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Мижиддоржийн Ханддорж
Мижиддоржийн Ханддорж
0Цэцэг илгээх
0Мод тарих
НамтарЗургын цомогИлгээсэн дурсамж
Мижиддоржийн Ханддорж

Мижиддоржийн Ханддорж

1869—1915

Товч намтар

Олноо өргөгдсөн Монгол Улсын төрийн зүтгэлтэн, 1911 оны Монголын үндэсний хувьсгалын гол удирдагчдын нэг. 1892 онд хошуу засаг залгамжилснаас хойш Манжийн ноёрхлын эсрэг шийдвэртэй тэмцэж, тэрхүү сөргөлдөөний явцад манжийн эрх баригчдад хүүгээ цаазлуулсан. Ингээд Халхад Манж-Хятадын шаахайны мөр гаргуулахгүй хэмээн андгай өргөж, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэлд эрслэн босчээ. Чингээд Манжаас тусгаарлах цаг болсныг VIII Богд гэгээнд айлтган, 1911 оны 7 дугаар сард Бат оршил өргөх даншгийн үеэр Халхын хан, ван гүнгүүдийг хуралдуулан уг асуудлыг хэлэлцүүлж шийдвэрлүүлжээ. Энэ хэрэгт Хаант Оросоос тусламж авах асуудлаар Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд, Өвөрлөгч түшмэл Хайсан нарыг итгэмжлэн зарсан байна. Монголын төлөөлөгчдийг II Николай хаан хүлээн авч, хэрэв хятадууд Монголд террор үйлдвэл өмгөөлөн хамгаалах зуучлах, бага сага зэвсгийн тусламж үзүүлэх болсон байна. 1911 оны 11 дүгээр сард Халхын хүрээний хэргийг бүгд түр ерөнхийлөн шийтгэх газрыг байгуулж, Ханддорж зөвлөх түшмэл болсон. Халхын дөрвөн аймгаас цэрэг татахад Түшээт хан аймгийн жанжны хувьд Ханддоржийн харъяаны цэргүүд голлон цугларч, Хүрээнд сууж байсан Манжийн амбан Монгол хязгаараас зайлан явах тулган шаардах бичиг өгсөн байна. Тусгаар тогтнолын төлөө тэмцэл амжилттай болж, 1911 оны 12 дугаар сарын 29-нд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн мандуулсныг зарлаж, Богд хаан зарлигтаа хишиг хүртээгчдийн хамгийн эхэнд Ханддоржийг “Тулгар төр байгуулах тухайн хэрэгт онц хүчин зүтгэж явсан”-ыг цохон тэмдэглээд “...үе улиран Эрдэнэ дайчин цол, ханы ямба, давхар пүнлүү, шар хүрэм, улбар шар жолоо, нэгэн үе ногоон жууз шагнаж, шадар сайд, бүгд захирах сайд, Гадаад хэргийг эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайдын тушаалд тохоон томилогтүн” гэжээ. Тэр бээр 1912-1913 оны заагаар Монголын төлөөлөгчдийн тэргүүлсэн Хаант Орост очиж, Монгол туургатныг нэгэн улс гэр болгохын төлөө улс төр, дипломатын аргаар хүчин зүтгэж байв. Мөн төр ёс, ёслолыг төгөлдөржүүлэх, орчин цагийн анхны бага сургууль байгуулах, улсын сан хөмрөгийг арвижуулах, Өндөр Жанрайсигийг барьж босгох ажлыг санаачлан хэрэгжүүлж байлаа. Иймд Богд хаан 1913 онд “Сайныг удирдагч” цолоор шагнасан байна. 1915 оны цагаан сарын шинийн 6-ны өглөө 46 насандаа бусдын гарт харамсалтайгаар амь үрэгджээ.

Илгээсэн дурсамж

🕯

Одоогоор дурсамж байхгүй байна. Та хамгийн анхны дурсамжаа үлдээгээрэй.

4 удаа үзсэн

Хүндэтгэл, дурсамж, бодлоо хуваалцаарай.

0 / 2000