ZAMNAL
БүртгүүлэхНэвтрэхНамтар үүсгэх
Намтар

Дурсамжийг хойч үедээ өвлүүлэх дижитал орон зай

Амьдралын түүх, зураг, нандин дурсамжийг нэг дор цуглуулж, гэр бүлтэйгээ хуваалцаарай.

Үйлчилгээ

  • Намтар хайх
  • Намтар үүсгэх
  • Хөрөг зураг сэргээх
  • Эмгэнэлийн зураг

Тусламж

  • Тусламжийн төв
  • Үйлчилгээний нөхцөл
  • Нууцлалын бодлого

© 2026 zamnal.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

Санжаасүрэнгийн Зориг
Санжаасүрэнгийн Зориг
0Цэцэг илгээх
0Мод тарих
НамтарЗургын цомогИлгээсэн дурсамж
Санжаасүрэнгийн Зориг

Санжаасүрэнгийн Зориг

1962—1998

Товч намтар

Ардчилсан шинэ хөдөлгөөнийг үндэслэгч, ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг С.Зориг 1985 онд Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуулийг төгсөж ирээд МУИС-ийн Шинжлэх ухаан коммунизмын онолын тэнхимд багшаар ажиллаж байхдаа ардчилсан хөдөлгөөнд татагдан орж, Монголын Ардчилсан Холбоо/МоАХ/-г үндэслэж, Ерөнхий зохицуулагчаар нь сонгогдсон. Түүний удирдсан МоАХ хэд хэдэн томоохон цуглаан зохион байгуулж, улмаар 1990 оны 3 дугаар сарын 7-нд улс төрийн өлсгөлөн зарлаж, МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоог бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулахад хүргэсэн. Тэрбээр Монголын ардчилсан хөдөлгөөн олон улсын дэмжлэг авах шаардлагатай гэж үзэж, ЗХУ, Унгар, БНАГУ, Чех, Польшоор явж, Москвад “Эхо планета” болон “Московские Новости” сонинд ярилцлага өгч, Унгарт Чөлөөт ардчилсан нам зэрэг нам, хүчний төлөөлөгчидтэй, Германд Загалмайтны ардчилсан нам, Чехэд Иргэний чуулга хэмээх ардчилсан байгууллагынхантай, Польшид “Эв санааны нэгдэл”-ийнхтэй уулзаж, холбоо тогтоов. 1990 оны 7 дугаар сард болсон анхны олон намын тогтолцоотой чөлөөт ардчилсан сонгуулиар С.Зориг Ардын Их Хурлын депутатаар, улмаар Монголын парламентын гүйцэтгэх хорооны даргаар сонгогдсон. Тэрбээр 1991 онд МоАХ-ны удирдлагаас сайн дураараа огцорч, Бүгд Найрамдах Нам байгуулан, тус намаас 1992 онд УИХ-ын гишүүнээр сонгогдов. 1996 онд УИХ-ын гишүүнээр дахин сонгогдож, УИХ-ын Төрийн байгуулалтын болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллажээ. С.Зориг эрх баригч “Ардчилсан холбоо” эвслийн бүлгийн нөлөө бүхий зүтгэлтэн байв. М.Энхсайханы Засгийн газар огцроход С.Зориг бээр Ц.Элбэгдоржийн Засгийн газарт Дэд бүтцийн хөгжлийн сайдаар томилогдсон юм. Гэвч 1998 оны 10 дугаар сарын 2-нд түүний амь насыг хөнөөсөн аймшигт хэрэг гарчээ. С.Зориг бол айсуй цагийн өнгө төрхийг урьдчилан мэдэрсэн Монгол дахь ардчилсан хөдөлгөөнийг манлайлагч, ардчилалын жинхэнэ алтан хараацай байв.

Илгээсэн дурсамж

🕯

Одоогоор дурсамж байхгүй байна. Та хамгийн анхны дурсамжаа үлдээгээрэй.

5 удаа үзсэн

Хүндэтгэл, дурсамж, бодлоо хуваалцаарай.

0 / 2000