Түвдэнгийн Бор
19131932
Товч намтар
Түвдэнгийн Бор нь эх орон, ард түмнийхээ төлөө амь биеэ зориулсан эх оронч тэмцэгч бөгөөд БНМАУ-ын баатар цолоор нэхэн шагнагдсан Монголын зоригт эмэгтэй юм. Тэрээр 1913 онд одоогийн Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт ядуу малчны гэр бүлд төржээ. Багаасаа бичиг үсэг сурч, 1930 онд 17 настайдаа тухайн үеийн Хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн даргаар сонгогдон ажиллаж, төр засгийн бодлогыг ард иргэдэд сурталчлах, шинэ нийгмийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт идэвхтэй оролцож байв. 1932 оны хавар зэвсэгт бослогын үеэр харийн нутаг руу нүүхээр зэхсэн иргэдийг төр засгийн бодлогыг тайлбарлан буцаахаар нөхдийн хамт ажиллаж явахдаа босогчдын гарт баригджээ. Тэрээр хүнд эрүү шүүлт, дарамтад өртсөн ч үзэл бодлоосоо няцалгүй эх орон, ард түмэндээ үнэнч хэвээр үлдэж, улмаар Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт 1932 онд бусдын хамт амь үрэгдсэн юм. Түүний эх оронч гавьяаг өндрөөр үнэлэн 1971 онд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн 50 жилийн ойгоор БНМАУ-ын баатар цолоор нэхэн шагнажээ. Өнөөдөр Түвдэнгийн Борын эх оронч үйл хэргийг мөнхжүүлэн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын ерөнхий боловсролын сургуулийг түүний нэрэмжит болгож, хөшөө, дурсгалын музей байгуулсан бөгөөд тэрээр Монголын түүхэн дэх эх орныхоо төлөө амиа зориулсан зоригт эмэгтэйчүүдийн нэгээр мөнхөд дурсагддаг.

Илгээсэн дурсамж
Одоогоор дурсамж байхгүй байна. Та хамгийн анхны дурсамжаа үлдээгээрэй.
5 удаа үзсэн