4 үр дүн
Гунгаажавын Батсүх
Гунгаажавын Батсүх нь Монгол Улсын анхны Ардын багш, Монголын боловсролын салбарын нэрт зүтгэлтэн бөгөөд Герман улсад суралцсан анхны монгол эмэгтэй сурагчдын нэг юм. Тэрээр 1911 онд төрж, 1990 онд таалал төгсжээ. 1926–1930 онд Герман улсад бүрэн дунд боловсрол эзэмшсэн нь тухайн үеийн Монголын эмэгтэйчүүдийн хувьд түүхэн үйл явдал байв.

Бямбын Ринчен
XX зууны Монголын гарамгай сэхээтэн, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн, зохиолч, дуун хөрвүүлэгч Академич Б.Ринчен монгол хэл аялгуу, түүх соёл, утга зохиол, ардын билиг хэмээх аман зохиол, угсаатны зүй, бөө судлал, нэр томьёо зэрэг монголын судлалын бараг бүх салбараар эрдэм шинжилгээний ганц сэдэвт бүтээл, ном, товхимол, өгүүлэл, тэмдэглэл хэдэн зууг монгол, франц, англи, орос, герман, польш, мажар, ч

Жамсрангийн Цэвээн
ХХ зууны эхэн үеийн Монголын нийгэм, улс төр, шинжлэх ухааны зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн судлаач Өвөг эцэг Гэндэн, эцэг Жамсран зайсан тушаалтай Буриадын Шарайд овгийн хүмүүс.

Дашдоржийн Нацагдорж
Боржигон овогт Дашдоржийн Нацагдорж (1906 - 1937 он) Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч байв. Д.Нацагдорж 1906 оны 11 сарын 17-нд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайж Дашдоржийн гэрт төржээ.
