11 үр дүн
Бэгзийн Явуухулан
Б.Явуухулан нь Завхан аймгийн Алдархаан суманд 1929 оны 3-р сарын 15-нд төрсөн. Сумандаа бага сургууль төгссөн. Тэрбээр 1945-1949 онд дүү Бэгзийн Монхоогийн хамт Улаанбаатарт Санхүүгийн техникум төгсөөд Архангай аймагт ажиллаж амьдрах болсон. Дүү Бэгзийн Монхоо, зохиолч Ц.Гайтав 3-лаа монгол гэрт 5 жил гаруй амьдарч байжээ.

Сономын Удвал
Сономын Удвал нь Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Төрийн шагналт зохиолч бөгөөд XX зууны Монголын улс төр, соёл, утга зохиолын хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан манлай эмэгтэйчүүдийн нэг юм. Тэрээр 1921 оны 2 дугаар сарын 23-нд одоогийн Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт төрж, бага наснаасаа эхлэн ажил хөдөлмөр, боловсролын замналаа эхлүүлжээ.

Чадраабалын Лодойдамба
Чадраабалын Лодойдамба ( 1917 - 1970 он) нь БНМАУ-ын Төрийн хошой шагналт (1954, 1971) Монголын зохиолч.

Шагдарсүрэнгийн Гүрбазар
Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч, сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар нь 1955 онд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт төрж, 1963-1973 онд Дорноговь аймгийн арван жилийн дунд сургуулийг төгсөж, улмаар 1973-1977 онд Улсын багшийн дээд сургуульд суралцан монгол хэл, уран зохиолын багш мэргэжил эзэмшжээ.

Бавуугийн Лхагвасүрэн
Бавуугийн Лхагвасүрэн нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын орчин үеийн утга зохиолын нэрт төлөөлөгч юм. Тэрээр 1944 оны 11 дүгээр сарын 25-нд Төв аймгийн Баян-Өнжүүл суманд төрж, 2019 оны 2 дугаар сарын 5-нд таалал төгсжээ.

Дулдуйтын Данзанравжаа
Монголын XIX зууны гуч, дөчин онуудын томоохон сэтгэгч, яруу найрагч, зохиолч, буддын шашны нэрт зүтгэлтэн. Говийн ноён хутагтын тав дахь дүр, «Хамарын хийд» байгуулагч, Монгол зургийг үндэслэгчдийн нэг.

Дашдоржийн Нацагдорж
Боржигон овогт Дашдоржийн Нацагдорж (1906 - 1937 он) Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч байв. Д.Нацагдорж 1906 оны 11 сарын 17-нд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайж Дашдоржийн гэрт төржээ.

Ренчиний Чойном
Р.Чойном Монгол Улсын Хэнтий аймгийн Дархан сумын нутаг Бор ухаа гэдэг газар 1936 оны 2-р сарын 10-ны өдөр эцэг Ренчиний 31-ний, эх Рэгзэний 26-ны жил дээр төржээ. Эцэг нь 1943 онд Чойномыг 7 настай байхад сүрьеэ өвчнөөр нас барсан байна.

Очирбатын Дашбалбар
Монголын шилдэм яруу найрагч, ардчилсан хувьсгалын зүтгэлтэн. «Мөнхийн мөнгөн шувуу» шүлгийн цоморлогын зохиолч.

Бямбын Ринчен
XX зууны Монголын гарамгай сэхээтэн, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн, зохиолч, дуун хөрвүүлэгч Академич Б.Ринчен монгол хэл аялгуу, түүх соёл, утга зохиол, ардын билиг хэмээх аман зохиол, угсаатны зүй, бөө судлал, нэр томьёо зэрэг монголын судлалын бараг бүх салбараар эрдэм шинжилгээний ганц сэдэвт бүтээл, ном, товхимол, өгүүлэл, тэмдэглэл хэдэн зууг монгол, франц, англи, орос, герман, польш, мажар, ч

Цэндийн Дамдинсүрэн
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Ардын уран зохиолч, Төрийн 3 удаагийн шагналт, ШУА-ын жинхэнэ гишүүн, эрдэмтэн зохиолч, орчуулагч Цэндийн Дамдинсүрэн 1908 онд Сэцэн хан аймгийн Матад уулын хошуу одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт төржээ.
