Дарьзавын Лосол
ХХ зууны Монголын нийгэм, төрийн зүтгэлтэн, төрийн сайд Сэцэн хан аймгийн Дайчин бэйсийн хошууны баяд отгийн харъяат. Есөн наснаас лам болж, шашны боловсрол олсон.18-20 насанд Хятадын зүүн хойт муж, Бээжин, Оросын Петербург, Москвад очиж байв. Өвөр Монголыг чөлөөлөх Таван замын цэрэгт ламаар явж, хүчин зүтгэсний учир цоржийн ямба цол зэрэг шагнагдсан.

Солийн Данзан
МАН-ын анхны дарга, 1921 оны хувьсгалын гол удирдагчдын нэг, төрийн сайд Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйсийн хошууны харъяат.Бага насандаа хийдэд шавилан сууж байсан. Мал маллаж, аян жин тээж амь зуухын сацуу нутгийн баячуудын агт морьдыг хошуу алгасуулан арилжиж баригдаж явжээ.

Мижиддоржийн Ханддорж
Олноо өргөгдсөн Монгол Улсын төрийн зүтгэлтэн, 1911 оны Монголын үндэсний хувьсгалын гол удирдагчдын нэг. 1892 онд хошуу засаг залгамжилснаас хойш Манжийн ноёрхлын эсрэг шийдвэртэй тэмцэж, тэрхүү сөргөлдөөний явцад манжийн эрх баригчдад хүүгээ цаазлуулсан. Ингээд Халхад Манж-Хятадын шаахайны мөр гаргуулахгүй хэмээн андгай өргөж, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэлд эрслэн босчээ.

Төгс-Очирын Намнансүрэн
Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн нь Монгол Улсын анхны Ерөнхий сайд, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч төрийн нэрт зүтгэлтэн юм. Тэрээр 1878 онд одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Сайн ноён хан Төгс-Очирын гэр бүлд төржээ. 1896 онд эцгийнхээ хэргэмийг залгамжилж Сайн ноён хан болсон бөгөөд XX зууны эхэн үеийн Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөнд идэвхтэй оролцсон юм.

Бямбын Ринчен
XX зууны Монголын гарамгай сэхээтэн, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн, зохиолч, дуун хөрвүүлэгч Академич Б.Ринчен монгол хэл аялгуу, түүх соёл, утга зохиол, ардын билиг хэмээх аман зохиол, угсаатны зүй, бөө судлал, нэр томьёо зэрэг монголын судлалын бараг бүх салбараар эрдэм шинжилгээний ганц сэдэвт бүтээл, ном, товхимол, өгүүлэл, тэмдэглэл хэдэн зууг монгол, франц, англи, орос, герман, польш, мажар, ч

Жамсрангийн Цэвээн
ХХ зууны эхэн үеийн Монголын нийгэм, улс төр, шинжлэх ухааны зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн судлаач Өвөг эцэг Гэндэн, эцэг Жамсран зайсан тушаалтай Буриадын Шарайд овгийн хүмүүс.

Дашдоржийн Нацагдорж
Боржигон овогт Дашдоржийн Нацагдорж (1906 - 1937 он) Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч байв. Д.Нацагдорж 1906 оны 11 сарын 17-нд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайж Дашдоржийн гэрт төржээ.

Балдуугийн Шарав
Монголын орчин цагийн дүрслэх урлагийн үндэслэгч, уран зураач, Богд хааны ордны сүүлчийн «хааны зураач». «Марзан» (шоолонтой) хоч нэртэйгээр алдаршсан.

Дулдуйтын Данзанравжаа
Монголын XIX зууны гуч, дөчин онуудын томоохон сэтгэгч, яруу найрагч, зохиолч, буддын шашны нэрт зүтгэлтэн. Говийн ноён хутагтын тав дахь дүр, «Хамарын хийд» байгуулагч, Монгол зургийг үндэслэгчдийн нэг.

Цэндийн Дамдинсүрэн
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Ардын уран зохиолч, Төрийн 3 удаагийн шагналт, ШУА-ын жинхэнэ гишүүн, эрдэмтэн зохиолч, орчуулагч Цэндийн Дамдинсүрэн 1908 онд Сэцэн хан аймгийн Матад уулын хошуу одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт төржээ.

Хорлоогийн Чойбалсан
Монгол Төрийн нэрт зүтгэлтэн Маршал /1936/ Хошой баатар /1941, 1945/, Зууны түүхэн хүн, улсын мэргэн /1895-1952/ Хорлоогийн Чойбалсан (Жинхэнэ нэр нь Жамцын Дугар) 1895 оны хоёрдугаар сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуунд мэндэлсэн. 1930-аад оны ороо бусгаа үеэс нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байлаа.
