Дашдоржийн Нацагдорж
Боржигон овогт Дашдоржийн Нацагдорж (1906 - 1937 он) Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч байв. Д.Нацагдорж 1906 оны 11 сарын 17-нд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайж Дашдоржийн гэрт төржээ.

Хорлоогийн Чойбалсан
Монгол Төрийн нэрт зүтгэлтэн Маршал /1936/ Хошой баатар /1941, 1945/, Зууны түүхэн хүн, улсын мэргэн /1895-1952/ Хорлоогийн Чойбалсан (Жинхэнэ нэр нь Жамцын Дугар) 1895 оны хоёрдугаар сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуунд мэндэлсэн. 1930-аад оны ороо бусгаа үеэс нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байлаа.
