Төгс-Очирын Намнансүрэн
Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн нь Монгол Улсын анхны Ерөнхий сайд, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч төрийн нэрт зүтгэлтэн юм. Тэрээр 1878 онд одоогийн Өвөрхангай аймгийн Уянга сумын нутагт Сайн ноён хан Төгс-Очирын гэр бүлд төржээ. 1896 онд эцгийнхээ хэргэмийг залгамжилж Сайн ноён хан болсон бөгөөд XX зууны эхэн үеийн Монголын тусгаар тогтнолын хөдөлгөөнд идэвхтэй оролцсон юм.

Догсомын Бодоо
1921 оны хувьсгалын гол удирдагчдын нэг, Ардын эрхтэй хэмжээт цаазат Монгол улсын ерөнхий сайд Манзушир хутагтын Шавийн Дэндэвийн отгийн харъяат. Бага наснаас Зүүн хүрээнд шавилан суухын хамт Эрдэнэ Шанзудбын яамны монгол бичгийн сургуульд суралцан, шашны болон иргэний боловсрол олсон.

Солийн Данзан
МАН-ын анхны дарга, 1921 оны хувьсгалын гол удирдагчдын нэг, төрийн сайд Сайн ноён хан аймгийн Сүжигт бэйсийн хошууны харъяат.Бага насандаа хийдэд шавилан сууж байсан. Мал маллаж, аян жин тээж амь зуухын сацуу нутгийн баячуудын агт морьдыг хошуу алгасуулан арилжиж баригдаж явжээ.

Мижиддоржийн Ханддорж
Олноо өргөгдсөн Монгол Улсын төрийн зүтгэлтэн, 1911 оны Монголын үндэсний хувьсгалын гол удирдагчдын нэг. 1892 онд хошуу засаг залгамжилснаас хойш Манжийн ноёрхлын эсрэг шийдвэртэй тэмцэж, тэрхүү сөргөлдөөний явцад манжийн эрх баригчдад хүүгээ цаазлуулсан. Ингээд Халхад Манж-Хятадын шаахайны мөр гаргуулахгүй хэмээн андгай өргөж, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэлд эрслэн босчээ.

Дамдин Сүхбаатар
Монголын төр, цэргийн зүтгэлтэн, Монгол улсын баатар.Ардын цэргийг үндэслэн байгуулагч, 1921 оны хувьсгалын удирдагчдын нэг Халхын Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошууны харьяат.1893 оны 2 дугаар сарын 2-нд төрсөн.С.Жамъянд шавь орж, монгол бичиг сурсан. 1909-1910 онд Хүрээ Хиагтын их замын Хүй мандал, Бургалтай, Түмт өртөөнд улаа нэхэж байв.

Чадраабалын Лодойдамба
Чадраабалын Лодойдамба ( 1917 - 1970 он) нь БНМАУ-ын Төрийн хошой шагналт (1954, 1971) Монголын зохиолч.

Гомбын Цэрэнчимэд
Монголын 1911 оны үндэсний хувьсгалын удирдагчдын нэг Багаас Их Хүрээнд шавилан сууж, Хүрээний номтой гэвш нарын тоонд багтах болжээ. Бурхны номд сүсэглэн суралцаж, төвд, манж хэлийг эзэмшчээ. Удалгүй Эрдэнэ шанзудбын яамны бичээч, ахлах бичээч, XX зуун гарахад Да ламын тушаалд дэвшин ажилласан байна.

Цэрэндоржийн Ширнэндамдин
ХХ зууны Монгол төрийн зүтгэлтэн, нэрт дипломатч Тэр бээр 1908 онд Их Хүрээн дэх Манжийн амбан сайдын бие төлөөлөгч түшмэлээр Бээжинд очиж ажилласан. Хятадад Үндсэн хуульт засаглалын төлөө хөдөлгөөн хүчтэй өрнөсөн тул 1910 оны 10 дугаар сард Бээжин хотноо Засагт тус хийх яамны анхдугаар хуралдаан болж, энэ хуралдаанд Ширнэндамдин оролцжээ.

Богд Живзундамба хаан
Ар Монголын шарын шашны тэргүүн, Монгол Улсын сүүлчийн эзэн хаан, шашин, төрийн зүтгэлтэн Түүнийг хоёр настайд нь Ар Монголын шарын шашны тэргүүн Живзундамба хутагтын VIII дүрээр тодруулж, 1874 онд Их Хүрээнээ залж Богд гэгээний сэнтийд өргөмжилжээ.

Жамъянгийн Лхагвасүрэн
Жамъянгийн Лхагвасүрэн нь Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал, БНМАУ-ын Батлан хамгаалахын сайд, БНМАУ-ын баатар бөгөөд XX зууны манлай Монголын цэргийн гарамгай зүтгэлтэн юм. Тэрээр 1912 оны 3 дугаар сарын 16-нд одоогийн Булган аймгийн Сайхан суманд төрж, 1982 оны 5 дугаар сарын 13-нд таалал төгсжээ.

Дансранбилэгийн Догсом
ХХ зууны Монголын нийгэм, төрийн нэрт зүтгэлтэн Сэцэн хан аймгийн Далай вангийн хошууны харъяат. Арван таван наснаас хошуу, аймгийн чуулганы газар бичээч,сумын занги,1912 оноос Монгол улсын Сангийн яам, Цэргийн яаманд бичээч, эх зохиох түшмэлээр ажиллаж Хиагтын гурван этгээдийн бага хуралд оролцсон.

Юмжаагийн Цэдэнбал
Эрх баригч нам, төр, засгийн газрын тэргүүнээр бараг хагас зуун жил ажилласан Монголын төрийн зүтгэлтэн 1933-1938 онд Эрхүү хотын санхүү-эдийн засгийн дээд сургууль төгсөж ирээд Ю.Цэдэнбал нам, төрийн дээд албанд 44 жил хүчин зүтгэжээ.
