56 үр дүн
Дулдуйтын Данзанравжаа
Монголын XIX зууны гуч, дөчин онуудын томоохон сэтгэгч, яруу найрагч, зохиолч, буддын шашны нэрт зүтгэлтэн. Говийн ноён хутагтын тав дахь дүр, «Хамарын хийд» байгуулагч, Монгол зургийг үндэслэгчдийн нэг.

Жамсрангийн Цэвээн
ХХ зууны эхэн үеийн Монголын нийгэм, улс төр, шинжлэх ухааны зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч, эрдэмтэн судлаач Өвөг эцэг Гэндэн, эцэг Жамсран зайсан тушаалтай Буриадын Шарайд овгийн хүмүүс.

Дашдоржийн Нацагдорж
Боржигон овогт Дашдоржийн Нацагдорж (1906 - 1937 он) Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгчдийн нэг, зохиолч, яруу найрагч байв. Д.Нацагдорж 1906 оны 11 сарын 17-нд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, өнөөгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайж Дашдоржийн гэрт төржээ.

Хорлоогийн Чойбалсан
Монгол Төрийн нэрт зүтгэлтэн Маршал /1936/ Хошой баатар /1941, 1945/, Зууны түүхэн хүн, улсын мэргэн /1895-1952/ Хорлоогийн Чойбалсан (Жинхэнэ нэр нь Жамцын Дугар) 1895 оны хоёрдугаар сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуунд мэндэлсэн. 1930-аад оны ороо бусгаа үеэс нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байлаа.

Цэндийн Дамдинсүрэн
Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, Ардын уран зохиолч, Төрийн 3 удаагийн шагналт, ШУА-ын жинхэнэ гишүүн, эрдэмтэн зохиолч, орчуулагч Цэндийн Дамдинсүрэн 1908 онд Сэцэн хан аймгийн Матад уулын хошуу одоогийн Дорнод аймгийн Матад сумын нутагт төржээ.

Мижиддорж
XX зууны эхэн үеийн Монголын зохиолч, яруу найрагч, шүлэгч. Дашдоржийн Нацагдорж, Чойжилсүрэнгийн Жанчив нарын хамтаар Монголын шинэ үеийн уран зохиолын үндэслэгчдийн нэг.

Шагдаржавын Нацагдорж
Монгол Ардын Республикийн түүхч, академич, Шинжлэх Ухааны Академийн Түүхийн Хүрээлэнгийн захирал. Монголын шинжлэх ухааны түүх, Чингис хааны намтар, Сүхбаатарын намтрын судалгаанд чухал хувь нэмэр оруулсан.

Дамиин Сүхбаатар
Монгол Ардын Намыг үүсгэн байгуулагч, Монгол Ардын Хувьсгалын (1921) удирдагч, Монгол Улсын үндэсний баатар. Улаанбаатар хотын төв талбай, олон гудамж, яс үндэс, хот нь түүний нэрээр нэрлэгджээ.
