5 үр дүн
Жамъянгийн Лхагвасүрэн
Жамъянгийн Лхагвасүрэн нь Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, хурандаа генерал, БНМАУ-ын Батлан хамгаалахын сайд, БНМАУ-ын баатар бөгөөд XX зууны манлай Монголын цэргийн гарамгай зүтгэлтэн юм. Тэрээр 1912 оны 3 дугаар сарын 16-нд одоогийн Булган аймгийн Сайхан суманд төрж, 1982 оны 5 дугаар сарын 13-нд таалал төгсжээ.

Дамдин Сүхбаатар
Монголын төр, цэргийн зүтгэлтэн, Монгол улсын баатар.Ардын цэргийг үндэслэн байгуулагч, 1921 оны хувьсгалын удирдагчдын нэг Халхын Сэцэн хан аймгийн Ёст бэйсийн хошууны харьяат.1893 оны 2 дугаар сарын 2-нд төрсөн.С.Жамъянд шавь орж, монгол бичиг сурсан. 1909-1910 онд Хүрээ Хиагтын их замын Хүй мандал, Бургалтай, Түмт өртөөнд улаа нэхэж байв.

Гомбын Цэнд
Гомбын Цэнд нь эх орон, ард түмнийхээ төлөө амь биеэ зориулсан эх оронч тэмцэгч бөгөөд Монгол Улсын баатар цолоор нэхэн шагнагдсан зоригт эмэгтэй юм. Тэрээр 1902 онд Хөвсгөл аймгийн Рашаант суманд төржээ.

Түвдэнгийн Бор
Түвдэнгийн Бор нь эх орон, ард түмнийхээ төлөө амь биеэ зориулсан эх оронч тэмцэгч бөгөөд БНМАУ-ын баатар цолоор нэхэн шагнагдсан Монголын зоригт эмэгтэй юм. Тэрээр 1913 онд одоогийн Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт ядуу малчны гэр бүлд төржээ.

Хорлоогийн Чойбалсан
Монгол Төрийн нэрт зүтгэлтэн Маршал /1936/ Хошой баатар /1941, 1945/, Зууны түүхэн хүн, улсын мэргэн /1895-1952/ Хорлоогийн Чойбалсан (Жинхэнэ нэр нь Жамцын Дугар) 1895 оны хоёрдугаар сарын 8-нд Сэцэн хан аймгийн Ачит вангийн хошуунд мэндэлсэн. 1930-аад оны ороо бусгаа үеэс нас барах хүртлээ Бүгд Найрамдах Монгол Ард Улсыг удирдаж байлаа.
